Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг энэ сарын 8-нд хэлэлцэнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн өмнө нь мэдээлж байлаа. 

Тэгвэл уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 8-ны 09:30 цагаас нээлттэй явагдахаар болжээ. 

Нэр бүхий иргэнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн юм.