ЗӨВЛӨГӨӨ: Цахилгаан дугуй нь тоглоом биш тээврийн хэрэгсэл юм

П.Сайнжаргал, IKON.MN
2026 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахилгаан дугуйнаас унаж гэмтэх эрсдэлээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.

Цахилгаан дугуй нь тоглоом биш тээврийн хэрэгсэл юм.

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх бусдыг мөргөж гэмтээх тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Цахилгаан дугуй /e-bile/ унах нь орчин үеийн хөдөлгөөний хялбар, байгальд ээлтэй шийдэл боловч анхаарал болгоомжгүй унавал осол, гэмтэлд өртөх эрсдэлтэй.

Иймд цахилгаан дугуйнаас унаж гэмтэхээс сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөсөн юм.

  • Замын тэмдэг, дохиог дагах
  • Автомашин, явган зорчигчдоос зай барих
  • Гэнэт зогсох, эргэхээс зайлсхийх
  • Цахилгаан дугуй, скүүтер, скэйборд унаж буй үедээ гар утас, чихэвч хэрэглэхгүй байх
  • Цахилгаан дугуй, скүүтер, скэйбордыг зөвхөн явган хүний болон тусгай тэмдэглэсэн замаар унаж хөдөлгөөнд оролцох
  • Тохой, өвдөг, бугуйндаа хамгаалалт зүүх
  • Зориулалтын малгай өмсөх
  • Биед эвтэйхэн тод өнгийн хувцас өмсөхийг зөвлөлөө.