"Үнэний төлөө" шагналын эзнээр сэтгүүлч Г.Улсболд тодорлоо

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Глоб Интернэшнл Төв Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан жил бүр "Үнэний төлөө" шагналыг олгодог.

Энэ оны "Үнэний төлөө" шагналыг Ийгл телевизийн сэтгүүлч Г.Улсболд хүртлээ.

Сэтгүүлч Г.Улсболд нь "Тусгай сурвалжилга" 40 цуврал нэвтрүүлгээрээ дамжуулан нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөн, олон нийтэд үнэнийг мэдээлэхийн төлөө тууштай ажиллаж, мэргэжлийн эр зориг гарган сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан нь ийнхүү үнэлэгдэв.

"Үнэний төлөө" шагнал нь олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн олгодог салбарын шагнал юм. Уг шагналыг анх 2008 оны долоодугаар сараас олгож эхэлсэн бөгөөд сэтгүүл зүйн салбарт үнэнийг хамгаалан ажилласан сэтгүүлчдийг дэмжих эрхэм зорилготой.

 

Эх сурвалж: Глоб Интернэшнл Төв