"Глоб Интернэшнл" төвөөс “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг угтан Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэх болон “Үнэний төлөө” 12 дахь удаагийн шагналын эзнийг тодруулах арга хэмжээг өнөөдөр цахимаар зохион байгуулсан юм.
Энэ жилийн “Үнэний төлөө” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч, Эрэн сурвалжлах, экологийн мэдээний албаны дарга Г.Цолмон тодорлоо.
Энэхүү Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган хувь нэмрээ оруулан ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад олгодгоороо онцлогтой.
"Глоб Интернэшнл" төвөөс анх Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан гэрэл зурагчин Б.Бямба-Очир тэргүүтэй найман сэтгүүлчид 2009 онд олгож байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!