Сэтгүүлч М.Батдорж сангийн нэрэмжит 13 дугаар уралдааны дүн гарлаа
Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх, өөрсдийгөө нээхэд нь туслах зорилгоор сэтгүүлч М.Батдорж сангийн нэрэмжит уралдааныг зарладаг уламжлалтай.
Энэ удаагийн 13 дугаар уралдаанд оролцсон оюутнууд:
- Нэгдүгээр шатанд “Монгол” сэдвийн хүрээнд нийтлэл бичиж
- Хоёрдугаар шатанд сошиал контент бүтээжээ.
Тусгай байрын шагнал:
- МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн гуравдугаар дамжааны оюутан Хүрэлбаатарын Хатанзориг
- Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Саруулмэндийн Эгшиглэн
- Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Дэмбэрэлдоржийн Дэрэм
- СУИС-ийн Кино телевиз, медиа урлагийн сургууль Сэтгүүл зүйн гуравдугаар дамжааны оюутан Ц.Мөнхжаргал
- Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн хоёрдугаар дамжааны оюутан Энхтүвшингийн Өгөдэй тус тус шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа.
“Сэтгүүлч М.Батдорж” сан нь 2013 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой. “Сэтгүүлч М.Батдорж” сан өнгөрсөн 12 жилийн хугацаанд 12 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сэтгүүлзүйн салбарын оюутнуудыг дэмжих чиглэлд зориулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




