ХасБанкны Баянгол салбар шинэ байршилд нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
30 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэгч ХасБанк Баянгол дүүргийн иргэд, бизнес эрхлэгчдэд банкны үйлчилгээг илүү тав тухтай, хүртээмжтэй хүргэх зорилгоор салбарынхаа байршлыг шинэчлэн, үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Орчин үед банкны үйлчилгээ улам бүр цахимжиж, нийт гүйлгээний 96% дижитал банкаар хийгдэж байгаа хэдий ч харилцагчидтайгаа биечлэн харилцаж, мэргэжлийн зөвлөгөө өгөх уламжлалт салбарын үйлчилгээ үнэ цэнтэй хэвээр байна. Тиймээс ч ХасБанк дижитал шилжилтийг уламжлалт банкны найдвартай, дулаан уур амьсгалтай хослуулан, салбарын үйлчилгээний соёл, тав тухтай орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, салбар, тооцооны төвүүдээ шинэчлэн сайжруулсаар байгаа билээ.

зураг
 

Баянгол салбар нь тус дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, бизнесүүдэд банкны бүх төрлийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэж, хэрэглээний болон бизнесийн зээлийг нэг өдрийн дотор шийдвэрлэж байна.

Мөн шинэ байрны нээлтийг тохиолдуулан 5-р сарын 15-ны өдрийг дуустал дараах урамшууллаар харилцагч нартаа бэлэг барьж байна:

  • Шинээр хадгаламж нээлгэсэн харилцагч бүр гарын бэлэгтэй.
  • Карт шинээр захиалсан харилцагчдыг эхний жилийн хураамжаас 100% чөлөөлнө.
  • Хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, "Ирээдүйн саятан" хадгаламж шинээр нээлгэн, хүүхдийн мөнгөтэйгөө холбосон харилцагчдад 100,000 төгрөгийн ваучер бэлэглэнэ.
зураг
 
зураг
 

Зөв банк, ХасБанк.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.