Ихэнх нутгаар нэн их хуурайшилттай байна
IKON.MN
ЦУОШГ
04 дүгээр сарын 29-ний байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэрийн нийт нутаг, Увс, Булганы баруун, Завханы зүүн, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Баян-Өлгий, Сүхбаатарын хойд, Төв аймгийн баруун, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
- Их хуурайшилттай: Баян-Өлгийн өмнөд, Булганы зүүн, Завхан, Хөвсгөлийн өмнөд, Хэнтий, Сэлэнгэ, Төв, Дорнодын зарим газраар хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Эрдэнэт, Дарханы нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим газраар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.
Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
