Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
10:15 2026/04/30
Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Ардчилсан Намын бүлгээс авсан долоо хоногийн завсарлага дууслаа. Үргэлжлүүлэн тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтад УИХ-ын 90 гишүүн оролцож, 47 гишүүн нь дэмжсэнгүй.
Ингэснээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлагчид буцаах тогтоол батлагдаж байна. Мөн уг хуулийн төсөлтэй ижил утга агуулгатай хуулийн төслийг нэг жилийн хугацаанд өргөн мэдүүлэх эрхгүй болж буйг хуралдаан даргалагч онцлов.
10:07 2026/04/30
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
- Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
ШУУД ҮЗЭХ:
10:15 2026/04/30
Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Ардчилсан Намын бүлгээс авсан долоо хоногийн завсарлага дууслаа. Үргэлжлүүлэн тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтад УИХ-ын 90 гишүүн оролцож, 47 гишүүн нь дэмжсэнгүй.
Ингэснээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлагчид буцаах тогтоол батлагдаж байна. Мөн уг хуулийн төсөлтэй ижил утга агуулгатай хуулийн төслийг нэг жилийн хугацаанд өргөн мэдүүлэх эрхгүй болж буйг хуралдаан даргалагч онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
