₮11.7 тэрбумын төсөвтэй Нисэхээс Нүхт хүртэлх хоёр километр авто замыг намар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс дэх Нео сити хотхоныг дайран өнгөрч Нүхтийн авто зам хүртэлх дөрвөн эгнээ бүхий 2 километр авто замыг барих ажил эхэлжээ. Авто замын хоёр талд 2 метр өргөн явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам угсрах аж.

Авто замыг барих төсөвт өртөг ₮11.7 тэрбум байна.

Барилгын ажил хэзээ дуусах тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Нисэхээс Нүхт хүртэлх 2 километр авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ шалгарч, дөрөвдүгээр сарын 28-ны өдөр авто замын тэг тэнхлэг хүлээлцлээ. Ийнхүү газар шорооны ажлыг эхлүүлээд байна.

Уг авто замыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй” гэв. 

зураг
 
зураг
 

Авто зам ашиглалтад орсноор Яармаг, Нисэх орчмын түгжрэлийг бууруулахаас гадна Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам руу хүрч, цаашлаад Эрчим хүчний гудамж руу хүрэх өргөн коридор үүсэх ач холбогдолтой байна.