"Бүрэн цахилгаан болон туулах зай уртасгагчтай тээврийн хэрэгсэлд ногоон дугаар олгоно"

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 4 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүрэн цахилгаан болон туулах зай уртасгагчтай тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй ангилалд хамруулж “ногоон” дугаар олгохоор болжээ. 

Мөн дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, нэгдүгээр эгнээгээр зорчих нөхцөлийг бүрдүүлэх аж. 

Aqua, Prius шиг hybrid бус PHEV эрчим хүчээр цэнэглэдэг хосолсон хөдөлгүүртэй машин ногоон дугаартай болж, 1-р эгнээгээр саадгүй зорчих юм байна.