ХасБанк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

СУРТАЛЧИЛГАА
7 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Шангри-Ла зочид буудлын их танхимд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Хурал 96.1 хувийн нээлтийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, хувьцаа эзэмшигчид нийт 5 асуудлыг хэлэлцэн батлав.

Тухайлбал, ХасБанкны 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30.00 төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд ногдол ашгийг 2026 оны 04-р сарын 30-ны өдрийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлнэ. Ингэснээр ХасБанк 2025 оны цэвэр ашгаасаа 2 удаа ногдол ашиг тараан, нэгж хувьцаанд нийт 48.00 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байна.

Мөн хувьцаа эзэмшигчдийн 2028 оны ээлжит хурал хүртэл хугацаанд бүрэн эрх хэрэгжүүлэх ТУЗ-ийн гишүүдийг сонгох, ТУЗ-ийн 2026 оны төсвийг батлах, 2025 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.