Премиум Нэксус ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Премиум Нэксус ХК нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2026 оны 04-р сарын 28-ны өдрийн 10:00 цагт Шангри-Ла зочид буудлын Шанхай өрөөнд 89.36%-ийн ирцтэйгээр амжилттай хуралдууллаа. Хурлаар Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

2025 оны үйл ажиллагааны тойм

зураг
 

2025 оны эцсийн байдлаар Компанийн нийт хөрөнгө 438.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт хөрөнгө 124.4 тэрбум төгрөг буюу 39.6%-иар өссөн байна. Энэхүү өсөлт нь CU конвиниенс дэлгүүрийн тэлэлттэй шууд холбоотой бөгөөд 2025 оны эцэст нийт CU дэлгүүрийн тоо 545-д хүрчээ.

Премиум Нэксус ХК-ийн цэвэр борлуулалтын орлого 2025 онд 198.0 тэрбум төгрөг буюу 33.1%-иар өсөж 796.4 тэрбум төгрөгт; нийт ашиг  33.8%-иар өсөж 147.8 тэрбум төгрөгт тус тус хүрсэн бөгөөд нийт ашгийн маржин 2024 онд 18.5% байснаас 2025 онд 18.6% болсон нь Компанийн үндсэн үйл ажиллагааны ашигт ажиллагаа тогтвортой байгааг илтгэж байна.

Компанийн тайлант жилийн цэвэр ашиг 27.2 тэрбум төгрөг байсан бөгөөд өмнөх оны 47.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай харьцуулахад буурсан харагдаж байгаа нь 2024 онд Компанид Чингис Шар Айраг ХХК-ийн нэгдлээс үүссэн 19.5 тэрбум төгрөгийн нэг удаагийн олз бүртгэгдсэн нь 2024 оны цэвэр ашиг өндөр үзүүлэлттэй гарсан үндсэн шалтгаан болсон байна. 

зураг
 

Ногдол ашгийн талаар

Компани нь 2025 онд ашигтай ажилласан хэдий ч нэгтгэсэн санхүүгийн байдлын тайланд хуримтлагдсан алдагдал бүрэн нөхөгдөөгүй байгаа тул Компанийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 47.1.2-т заасан нөхцөл хангагдаагүй хэмээн үзэж 2025 оны ашгаас ногдол ашиг хуваарилах боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.