Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцжээ. 

Энэ талаар "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл өглөө. Тэрбээр "Нас барсан хүмүүсийн хувьцааны асуудал олон жил яригддаг. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй болгохын тулд иргэд өмчөө өвлүүлэх эрхээ эдлэх зөвлөмж, саналууд гардаг. Энэ чиглэлээр 3, 4 удаа танилцуулга хийсэн. 

Өнөөдрийн хуралдаанаар хувьцаагаа өвлүүлэх нь зөв гэдэг шийдвэр гарч байна. Нийт 130 мянган хувьцаатай иргэн сүүлийн 10 жилийн хугацаанд нас барсан байна. Үр хүүхэд, хамаатан садны хэн нь өвлөж авахаа тогтоочихвол нотариат очиж бүртгүүлээд үнэт цаасны дансанд хуримтлагдсан байдаг өмнөх жилүүдийн ногдол ашгаа авах боломжтой. Хамгийн гол нь 1,072 хувьцааг өвлөх боломжтой боллоо гэсэн үг. 

4-5 жилийн өмнө нас барсан хүмүүсийн ногдол ашиг төрийн дансанд хуримтлагдаад байгаа. Хэрэв өвлөж авах процессоо хийчихвэл хуримтлагдсан ногдол ашгаа авах эрх зүйн боломж бүрдэнэ. Бэлтгэл ажил шаардлагатай бол энэ ажил зургаадугаар сарын 1-нээс эхэлнэ" гэв.