САНЬЯА 2026: Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг хоёул Тайландад хожигдов

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 4 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ч.Ганбат

БНХАУ-ын Саньяа хотод болж байгаа Азийн элсний наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд шалгарсан билээ.

Эрэгтэй шигшээ баг Бахрейныг 15:12-оор буулган авснаар шөвгийн наймд Тайландын багтай оноолт таарсан юм. Харамсалтай нь манай залуус 11:21-ээр дийлдэв. 

Эмэгтэй шигшээ багийнхан Хятадын Макаог 21:6-гаар илүүрхсэн боловч шөвгийн наймд мөн л Тайландын 10:21-ээр ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлээ.

Манай тамирчдын оролцож байгаа бусад төрлийн хувьд элсний бөхийн төрөлд медалийн тоог ахиулах, цаашлаад алт, мөнгөн медаль хүртэх боломж бий. Одоогийн байдлаар жюү жицүгийн төрлөөр хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа 19-д жагсаж байна.

БНХАУ-ын баг 19 алт, 13 мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн бол Тайланд есөн алт, найман мөнгө, таван хүрэл, Филиппин гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, Вьетнам хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, Арабын Нэгдсэн Эмират Улс хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, Иран хоёр алтан медаль хүртжээ.

Мөн БНСУ, Казахстан, Сингапур, Энэтхэг, Узбекистан тус бүр нэг алтан медальтай байна.