Маргааш иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдүүдийн мэдээлэл

М.Батчимэг, ikon.mn
56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдүүд 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байгаа талаар Монголын Хуульчдын холбооноос мэдээлээд байгаа юм. 

"Хуульчийн про боно долоо хоног-2026" үйл ажиллагаанд өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдүүд нэгдэн иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өөрсдийн ажлын байранд зохион байгуулж байгаа юм байна. 

Иргэд та бүхэн маргааш дараах хаяг байршил, цагийн хуваарийн дагуу очиж хуульчдаас зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй авах боломжтой аж. 

зураг