Тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байх хэрэгтэй
Боловсролын яамнаас Элсэлтийн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Элсэлтийн шалгалт Зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд болох юм байна.
Өмнөх жилүүдэд Элсэлтийн шалгалтад ирсэн сэдвүүдийг жишиг даалгавар болгон гаргаад байгаа аж. Иймд тус жишиг даалгавруудыг хийж байж энэ жилийнхийг хийж чадах бэлтгэл ажил хангагдана гэв.
Бүртгэл:
Эхлэх хугацаа
Элсэлтийн шалгалт: 2026.03.04
Дүйцүүлэх хүсэлт хүлээн авч: 2026.03.09-ны 09:00 цагт эхэлнэ.
Дуусах хугацаа
Элсэлтийн шалгалт: 2026.05.15
Дүйцүүлэх хүсэлт хүлээн авч: 2026.06.03-ны 18:00 цагт дуусна
Иймд тавдугаар сарын 15-наас өмнө Элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байх хэрэгтэй гэв.
2028 оны 7-р сар хүртэл элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулах аж.
Харин түүнээс хойш элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулж сонгох шалгалт буюу байгалийн ухаан, нийгмийн ухаан дотроо тус бүр гурван сонголттой, монгол хэл, математик тус бүр хоёр сонголттой зэрэг байх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
