“CEMENT EXPO 2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Барилга, бүтээн байгуулалт, цемент үйлдвэрлэл, дэд бүтэц болон нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүх талуудыг нэгтгэсэн “Cement Expo 2026” арга хэмжээ тавдугаар сарын 8-нд MPM Event Hall-д зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн арга хэмжээ нь “Тогтвортой өсөлт — Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах ба салбарын өнөөгийн чиг хандлага, тулгамдсан асуудал, хөгжлийн гарц шийдлүүдийг хэлэлцэх, танилцуулах, харилцан туршлагаа өргөн хүрээнд солилцох боломжийг бүрдүүлнэ.
Ерөнхий зохион байгуулагч: Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци
Хаана: MPM Event Hall
Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 8 | 13:00
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
