Нийтийн тээврийн автобусны жолооч бие нь муудаж, ухаангүй болсон зорчигчийг аварчээ
Нийтийн тээврийн автобусны жолооч бие нь муудсан хүний амь насыг аварчээ.
Тодруулбал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өглөө автобус дотор хүний бие муудаж, ухаангүй болжээ. Автобусны жолооч тухайн зорчигчид анхан шатны тусламж үзүүлж, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
Ажлаа гүйцэтгэж явахдаа хүн амь аварсан "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-078 гарааш дугаартай автобусны жолооч Г.Эрдэнэбаатарт талархал илэрхийллээ.
Нийслэл хотод өдөр 1,169, шөнийн цагаар 7 автобус үйлчилгээнд явж, долоо хоногт 3 сая гаруй иргэнийг тээвэрлэдэг байна.
Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
