Олон улсын газарзүйн олимпиадаас монгол сурагч анх удаа алтан медаль хүртлээ
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны наймдугаар сарын 11-17-ны өдрүүдэд Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадад боллоо.
Энэхүү олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, алтан медаль хүртсэн баярт мэдээг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас дамжуулав.
Гёте сургуулийн сурагч А.Амина Монгол Улсын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ. Мөн Шинэ эрин сургуулийн сурагч Н.Нараа, Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Б.Намуухан, Хобби сургуулийн сурагч Т.Мичид нар амжилттай оролцсон юм.
Монгол Улсын багийг ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

