COP17: Иргэдэд зориулсан Ногоон бүс өнөөдөр нээгдэнэ
Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байна.
Уг хурлын утга агуулга, үр нөлөө зэрэг олон талын мэдээллийг нийтэд нээлттэй танилцуулах Ногоон бүсийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлнэ.
Ногоон бүсэд хүрэлцэн ирэхдээ Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн зүүн хойд хаалгаар нэвтэрч иргэдийг хүлээн авах цэгээс зориулалтын гольф карт буюу жижиг цахилгаан машинд сууж очно. Мөн иргэний үнэмлэхээ заавал авч ирэхийг анхаарна уу.
Иргэдэд зориулсан Ногоон бүс өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 28-н хүртэл нээлттэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

