Капитрон банкны 2026 оны I улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлан
Монголын банк, санхүүгийн салбарт тогтвортой өсөлтийн замналыг тууштай хадгалан 25 дахь жилийн түүхээ бүтээж буй Капитрон банк ХК нь 2026 оны I улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтрагч түншүүд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд танилцуулж байна.
2026 оны I улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдээс онцолбол:
- Банкны нийт актив I улиралд өмнөх оны мөн үеэс 18.3 хувиар өсөж, 2,855.1 тэрбум төгрөг болоод байгаа бол нийт зээл 1,277.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.05% өслөө. Нийт депозит 2,283.0 тэрбум төгрөг (өмнөх оны мөн үеэс 27.79% өссөн), өөрийн хөрөнгө 276.1 тэрбум төгрөгт хүрч өсөөд байна.
- Татварын дараах цэвэр ашиг 13.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнд активын чанарын үзүүлэлт сайжирсан нь голлон нөлөөлсөн.
Тайлант хугацаанд Капитрон банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 51.7% (зохистой түвшнээс 26.7%-иар илүү) өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 17.48% (зохистой түвшнээс 8.5%-иар илүү) хүрч нэмэгдсэн нь эрсдэл даах чадвар нэмэгдсэн эерэг үзүүлэлт юм. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 4.75% гарсан байна.
Капитрон банк нь үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчид, хамтрагч байгууллагууд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан олон талт арга хэмжээ, аян, хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бид компанийн нийгмийн хариуцлагыг банкны урт хугацааны хөгжлийн салшгүй хэсэг хэмээн үзэж, оюунлаг ирээдүйг дэмжих зорилгын хүрээнд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг ивээн тэтгэн хамтран ажиллах замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх үйлсэд тууштай хувь нэмэр оруулсаар байх болно.
Капитрон банкны 25 жилийн амжилт, өсөлтийн замналыг хамтдаа бүтээлцэж, өнөд дэвжих хөгжлийн түүчээ, урагшлах алхам бүрд хамт байсан нийт харилцагчид, хамтрагч түншүүд, хөрөнгө оруулагчид болон эрхэм ажилтнууддаа баярлалаа.
Өнөд дэвжих өсөлтийн түүчээ – 25 жил
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
