Black Cup цомын төлөө тэмцээний Өмнөд Солонгос-Монголын багуудын халз тулааны тов гарлаа

Т.Давааням, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын холимог тулааны Black Combat холбоо олон улсын найман баг оролцсон Black Cup цомын төлөө тэмцээнийг энэ оны турш зохион байгуулж байгаа билээ.

Хагас шигшээ шатанд шалгарсан Монгол, Өмнөд Солонгосын хоёр багийн тулааны товыг өчигдөр тус холбоо зарлажээ.

Сөүл хотын Сонпа дүүргийн Жамшил Оюутны Спортын ордонд долдугаар сарын 26-ны Ням гарагт уг тулаан зохион байгуулагдахаар болсон байна.

Монгол улсын найман тулаанчаас бүрдсэн баг эхний тэмцээнээ дөрөвдүгээр сард Хятад улсын багтай хийж, 8:0 харьцаагаар ялсан бол Өмнөд Солонгосын хоёр багийн нэг Омега тавдугаар сард хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын тамирчдаас бүрдсэн Евразийн багийг буулгаж авсан юм.

Хоёр багийн ялсан нь тэмцээний нөгөө хэсэгт шалгараад байгаа АНУ, Японы багуудын ялсантай ирэх намар аваргын цомын төлөө тулалдана.

Гуравдугаар сард АНУ-ын баг Өмнөд Солонгосын Альфа багийг, Японы баг Бразилын багийг тус тус ялж, хагас шигшээ шатанд шалгарсан юм.

Black Combat холбооноос өчигдөр гаргасан зурагт хуудаст Монголын морьтон баатрууд Солонгосын баатруудын хамгаалж буй хэрэмд тулан ирж байгаагаар удахгүй болох тэмцээнийг дүрсэлжээ.

зураг
 

 

Эх сурвалж: Black Combat