Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай санал хураалтыг явууллаа.
Санал хураалтад нийт 88 гишүүн оролцож, 84.1 хувь нь дэмжлээ. Ингэснээр Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох УИХ-ын тогтоол батлагдаж байна.
Б.Амартүвшин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. “Шинэ эргэлт партнерс” ХХК-д 2023 оноос зөвлөхөөр ажиллаж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
