Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгажээ

Д.Янжиндулам, ikon.mn
52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсаж, авто замын хөдөлгөөн саатжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн ус зайлуулах ажлыг зохион байгуулж, авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 09:00 цагт бүрэн нээсэн байна.

Тодруулбал Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 8 ус соруулах помп, 6 техник хэрэгсэл, 8 бохир соруулах автомашиныг дайчлан ажиллаж, нийт 310 тонн үерийн усыг соруулж, шавхжээ.

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 45 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр лаг шавар цэвэрлэх, угаах ажлыг гүйцэтгэж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэлээ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг