Монголын Хөрөнгө Оруулалтын Форум анх удаа БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
12 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улс, 2026 оны 04 сарын 29 — “CMM – Capital Markets Mongolia” компани нь сүүлийн 3 жил Нью-Йорк, Лондон, Сингапур хотуудад Монголын Хөрөнгө Оруулалтын Форумыг зохион байгуулж буй бөгөөд 2026 онд БНХАУ-ын Шанхай хотод тус форумыг анх удаа зохион байгуулах гэж байна.

“Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026” нь энэ оны 5-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш, стратегийн гол хөрш болох БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр улсын хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх зорилготой юм.  

зураг
 

Энэ хүрээнд тус форумд дотоодын бодлого тодорхойлогчид, тэргүүлэх төсөл, компаниуд мөн БНХАУ-ын болон бусад улс орнуудын томоохон санхүүгийн байгууллага, олон улсын банкууд, хөрөнгө оруулалтын сан, томоохон хөрөнгө оруулагчид нэг дор цуглах юм.

“Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026” арга хэмжээнд Монгол Улсад сүүлийн үед тулгамдаад буй хамгийн чухал сэдвүүд болох уул уурхай, эрчим хүч, дэвшилтэт технологи болон төслийн санхүүжилтийг онцлох бөгөөд эдгээр сэдвүүдээр дотоод болон гадаадын оролцогчдыг хамарсан чухал хэлэлцүүлгийг өрнүүлэх болно. 

зураг
 

Форумын үндсэн зорилтууд:

  • Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг танилцуулах, хөрөнгө оруулалт татах;
  • Дотоодын төсөл, компаниудыг БНХАУ-ын стратегийн түншүүдтэй холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • БНХАУ-ын тэргүүлэх технологийн компаниудын ногоон эрчим хүчний шийдэл, дэвшилтэт технологийг дотоодын төслүүдэд нэвтрүүлэх боломжийг судлах;
  • БНХАУ-ын томоохон банк, хөрөнгө оруулагчдаар дамжуулан төслүүдэд санхүүжилтийн оновчтой шийдлүүдийг санал болгох.

Мөн “Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026”-н хүрээнд "Хуавей" компани форумын албан ёсны Глобал түншээр хамтран ажиллах ба Монгол Улсад 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани нь дэлхийн 170 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-д төдийгүй дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын нэг юм. Тус хамтын ажиллагааны хүрээнд 5-р сарын 26-ны өдөр дотоодын оролцогчид "Хуавей" компанийн Шанхай хотод байрлах судалгаа, шинжилгээний хүрээлэнг мөн үзэж, сонирхох юм. 

“Энэхүү форум нь бүхий л оролцогч талуудын хувьд бодит төсөлд суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх чухал талбар болно” хэмээн зохион байгуулагч байгууллага болох “CMM – Capital Markets Mongolia” үзэж байна.

зураг
 

“CMM – Capital Markets Mongolia” нь форумд оролцогч байгууллагуудад дараах боломжуудыг санал болгож байна:

  • Төсөл танилцуулах, илтгэл тавих: Компанийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа томоохон төслүүдээ танилцуулах;
  • Спонсор байгууллагаар ажиллах: Форумын ивээн тэтгэгчээр хамтран ажиллах, компанийн брендийг олон улсын түвшинд сурталчлан таниулах;
  • Хамтын ажиллагаа: Стратегийн түншлэлийн хүрээг тэлж, олон улсын зах зээлд өөрийн байр суурийг бататгах боломж. 

Холбоо барих: tselmeg@capitalmarkets.mn  

Форумд бүртгүүлэх холбоос: capitalmarkets.mn/events/shanghai-2026

“CMM – Capital Markets Mongolia”-н тухай:

“CMM – Capital Markets Mongolia” нь хөрөнгийн зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэлцлийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн судалгаа, зөвлөх үйлчилгээний компани юм. CMM нь хөрөнгө оруулагчид, компаниуд, зуучлагч болон зохицуулагч байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийт гэх оролцогч талуудыг холбосон цогц платформын үүрэг гүйцэтгэж, зах зээлийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэл болон тогтвортой өсөлтийг дэмжин ажилладаг.

Хэвлэл, мэдээлэлтэй холбогдох: info@capitalmarkets.mn 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.