Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир томилогдлоо
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Төмөр-Очирын Ням-Очир томилогдлоо.
Т.Ням-Очир Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхэлж нийслэл, дүүргийн Боловсролын газар, БШУЯ болон Боловсролын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж, төрийн албанд мерит зарчмаар дэвшин улсад 24 жил ажиллаж байгаа төрийн мэргэшсэн албан хаагч юм.
АЖИЛЛАСАН ТУРШЛАГА :
- 2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн багш;
- 2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн;
- 2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн;
- 2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн;
- 2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга;
- 2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга;
- 2017 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга;
- 2018-2022 онд БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга;
- 2022 оноос Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж байна.
БОЛОВСРОЛ:
- Монгол Улсын Их сургуулийн Ховд дахь салбар сургуулийн химийн багш мэргэжлээр бакалаврын зэрэг
- Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Эх сурвалж: Боловсролын Яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

