Хэмнэлтийн горимд шилжсэн тул "Монголын эдийн засгийн чуулган 2026" арга хэмжээг зохион байгуулахыг цуцалжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Монголын эдийн засгийн чуулган 2026" арга хэмжээг энэ жил зохион байгуулахыг цуцалсан байна.
Уг арга хэмжээг энэ оны зургаадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд хийхээр төлөвлөөд байжээ. Гэсэн ч гуравдугаар сараас ойрх дорнодод үүссэн эдийн засгийн хурцадмал байдал нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд болон шууд бусаар сөргөөр нөлөөлөх зарим эрсдэлтэй нөхцөл байдлууд үүссэн байна.
Төрийн захиргааны төв байгууллагуудад төсвийн сахилга батыг чангатгах, хэмнэлтийн горимд шилжих, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах тухай Засгийн газрын үүрэг даалгавар гарсан байна.
Иймд "Монголын эдийн засгийн чуулган 2026" арга хэмжээг энэ онд зохион байгуулахыг цуцалж тааламжтай үед зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Эдийн засгийн чуулганыг зохион байгуулахад хувийн хэвшлийн оролцоо өндөр хэдий ч төрийн байгууллагууд шууд болон шууд бусаар оролцдог гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

