ТАЙЛАН: Төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 59.8 их наяд төгрөг зарцуулсан байна
"Оюу толгой" компани улирлын тайлангаа танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус компани 2026 оны эхний улиралд 2.2 их наяд төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт төлсөн байна.
“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Энэ оны эхний улиралд хүдэр, зэс үйлдвэрлэлд төлөвлөгөөг 10 хувиар давуулан биелүүлж, орлогыг 20 хувиар нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл мөнгөн урсгал төлөвлөгөөнөөс 20 хувиар давсан" гэдгийг хэллээ.
Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Хүдэр, зэсийн үйлдвэрлэл 10 хувь өсөж, орлого нэмэгдсэн гэдгийг хэллээ. Мөнгөн дүнгээр тооцвол хэр хэмжээний ашиг орлого олсон юм бэ?
-Зэсийн үйлдвэрлэлийг анх 91,000 тонн гэж төлөвлөж байсан бол 101,000 тоннд хүрсэн.
-Мөн алтны орлого хэдэн хувиар нэмэгдсэн тоон дүнг хэлж өгнө үү?
-Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээг 113,000 унц гэж төлөвлөөд байсан бол бодит биелэл 123,000 унц буюу 3.8 тонныг үйлдвэрлэж, зорилтоо давуулсан.
Орлогыг 1.3 тэрбум ам.доллароор төлөвлөж байсан. Улирлын гуравдугаар сарын эцсийн байдлаар 2 тэрбум 55 сая ам.долларын орлого олсон байна.
Тайланд дурдсан зарим тоон мэдээлэл:
Татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт 16.6 их наяд төгрөг төлсөн байна.
2010 оноос хойш
Дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 4 их наяд төгрөгийн бодит урсгалыг бий болгожээ.
2026 оны нэгдүгээр улиралдҮндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 59.8 их наяд төгрөг зарцуулсан байна.
2010 оноос хойшДотоодын худалдан авалтад 1.5 их наяд төгрөг зарцуулсан байна.
2026 оны нэгдүгээр улиралдДотоодын худалдан авалтад 40.5 их наяд төгрөг зарцуулжээ.
2010 оноос хойш
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

