Ухаа худагийн мод үржүүлгийн талбайд говийн үзэсгэлэнт гүйлс цэцэглэжээ
Ухаа худаг уурхайн мод үржүүлгийн талбайд говийн гүйлс цэцэглэж, хаврын өнгийг нэмж байна. Энэ үеэр нутгийн иргэд талбайд зочлон, цэцэглэлтийг сонирхон үзэж, дурсгалын зураг татуулахын зэрэгцээ гүйлсийг хэрхэн тарьж ургуулах талаар зөвлөгөө мэдээлэл авлаа.
Энержи Ресурс компани нь 2009 онд мод үржүүлгийн талбайг байгуулж, биологийн нөхөн сэргээлтэд ашиглах зорилгоор мод, бут сөөг болон нутгийн ургамлыг туршилтын журмаар ургуулж эхэлсэн. Тус талбай нь тухайн бүс нутагт тохирсон ургамлыг сонгон үржүүлэх, улмаар нөхөн сэргээлт, орчны тохижилт болон ойн зурвас байгуулахад ашиглах чухал суурь болж байна.
2025 оны байдлаар тус мод үржүүлгийн талбайд говийн бүсэд ургадаг жигд, сухай, хайлаас, тоорой, заг, харгана, бүйлс, хармаг, хотир зэрэг мод, бут сөөгийг үр болон мөчрөөр 35,000 ширхгийг тарьж ургуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
