Туулын хурдны замын асуудлаар шалгагдаж буй Т.Даваадалай нийслэлийн засаг даргын орлогчийн ажлаа хүлээлгэн өгчээ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.
Түүнийг 2024 оны аравдугаар сард уг албан тушаалд томилж байв. Т.Даваадалайг Эрүүгийн цагдаагийн албанаас Туулын хурдны зам, нэг болон хоёрдугаар тойрог зам зэрэг төслүүдийн сонгон шалгаруулалтын явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаж байгаа юм.
Мөн түүнчлэн шалгалтын явцад өөрийн гэр бүл болон хамаарал бүхий этгээд А-гийн үүсгэн байгуулсан болон А-гийн үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид ₮5.6 тэрбум, А-гийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжид ₮709 сая, түүнчлэн А-гийн 50% эзэмшдэг аж ахуйн нэгжид ₮47.9 сая нийт ₮6.6 тэрбумыг дээрх аж ахуйн нэгжүүдийн дансанд шилжүүлэн авч, уг мөнгийг ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнасан буюу мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн хэмээн албан эх сурвалж өчигдөр мэдээлэл өгсөн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
