1.1 тэрбум төгрөгөөр Буянт-Ухаагийн үерийн далан дээгүүр Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар руу хүрэх гүүрэн байгууламж барьж байна

Д.Янжиндулам, ikon.mn
52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж эхэлжээ.

Тодруулбал хоёр байршилд тээврийн хэрэгсэл, нэг байршилд явган хүн нэвтрэх боломжтой нийт гурван гүүрэн байгууламж барьж байгаа бөгөөд ажлын явц 30 хувьд хүрчээ.

Энэ тухай ажил гүйцэтгэгч “Рэд копс” ХХК-ийн захирал Л.Цогтбаатар “Өнөөдрийн байдлаар газар шорооны ухмалын ажил дууссан. Мөн нэг гүүрний тулгуур суурилуулах, хоёр гүүрний ул бетон цутгах ажил үргэлжилж байна.

Бид дөрөвдүгээр сарын 6-нд гэрээ хийж, ажлаа эхлүүлсэн юм. График төлөвлөгөөний дагуу зургаадугаар сарын 15-нд гүүрэн байгууламжийг ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна” гэв.

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын үйлчилгээ, контор шинжилгээний барилгын орц, гарцны дээрх гүүрэн байгууламжийг нийслэлийн төсвийн 1.1 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөжээ.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг