ҮЙЛ ЯВДАЛ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
Туушин зочид буудлын Соёмбо танхимд
09:00-11:00 цагт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
ХЭҮК-ын байранд
11:00 цагт Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт өнөөдөр Монгол Улсад ямар хэмжээнд байгаа талаар болон Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын Хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалтын асуудлаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
12:00 цагт Дотоод орчны агаарын бохирдлыг шинжлэх, бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр Монголд анх удаа цогц үйлчилгээ нэвтрүүлсэн талаар China Mongol Pharma Bridge ХХК-аас мэдээлэл өгнө.
12:30 цагт Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч компанид Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид болон удирдлагууд давуу байдал олгосон нь иргэдийн эрхийг зөрчиж буй талаар АТГ, Эрүүгийн Цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газарт хандаж хэвлэлийн хурал зарлаж байна.
Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд
Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө үндэсний сүлжээнээс “Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
