Монгол орны гол мөрнүүд түр хугацаанд орсон хур тунадасны эрчимжил, хэмжээнээс шалтгаалан үерлэж болзошгүй байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол орны ихэнх гол мөрний тавдугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Мөн түр хугацаанд орсон хур тунадасны эрчимжил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэж болзошгүй байна.
Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
