ФОТО: Мексик, АНУ, Герман шигшээ 32-т...
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.
Одоогоор шигшээ 32-т шалгарах эрхээ хэсгийн эхний хоёр тоглолтод дараалан хожсон, Мексик, АНУ, Германы шигшээ баг хамгийн түрүүнд аваад буй.
Үлдсэн тоглолтод тэд тэнцэх эсвэл олон гоолын зөрүүгээр хожигдохгүй байхад хэсгээ толгойлох нь тодорхой болоод байгаа.
Өнөөдөр H болон G хэсгийн хоёр дахь тоглолт боллоо.
Кабо Вердегийн хаалганд 90 минутын турш гоол оруулж чадаагүй Испанийн шигшээ баг Азийн төлөөлөл Саудын Арабыг 4:0-ээр бут ниргэв.
Ламин Ямал тэргүүтэй испаничууд нэгдүгээр хагаст л гурван гоол оруулснаар хожих нь тодорхой болоод байв. Хоёрдугаар хагаст эсрэг багийн тоглогч өөрийн хаалгандаа гоолдсоноор эцсийн цэгээ хатгасан.
Харин эхний тоглолтод Испанитай хуурай тэнцсэн нь тохиолдол байгаагүйг Кабо Вердегийн баг харуулж, дэлхийн хошой аварга Уругвайтай тэнцэв. ОХУ-ын "Краснодар" багт зүтгэдэг 29 настай хагас хамгаалагч Кевин Ленини ДАШТ-д улсынхаа анхны гоолыг оруулж, түүхэнд нэрээ мөнхөлсөн бол Израилийн "Тел Авив"-т данстай Хелио Варела тэнцээний гоолыг оруулснаар шигшээ баг нь хоёр оноотой болов.
Уругвайгаас Максимилиано Арухо, Агустин Каноббио нар эхний хагаст гоолдсон ч Африкийн даруухан багийг хожиход хангалтгүй байлаа.
H хэсэгт Бельги, Ираны шигшээ багтай хуурай тэнцсэн бол Мо Салах тэргүүтэй Египетийн баг Шинэ Зеландыг 3:1-ээр буулган авч, тун чухал хожил байгууллаа.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

