А.Ерболат: Олимпиадыг олон улсад аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж байна
“Fast academy”-ийн Ерөнхий захирал А.Ерболаттай ярилцлаа.
-Танай академи ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манайх салбарууд дээр бага зэрэг ялгаатай ч ер нь бол Математик, Англи хэлний сургалт явуулдаг. Тэр дотроо түвшин ахиулах, хоцрогдол арилгахаас эхлээд хүүхэд шалгаж авдаг Кембрижийн хөтөлбөртэй улсын сургуулиуд болон бусад хувийн сургуулиудын элсэлт, 5, 9-р ангийн улсын шалгалт, 12-р ангийн Элсэлтийн шалгалтад бэлддэг. Сүүлийн хэдэн жил бол олон улсын математикийн олимпиадад хүүхдүүд бэлдэж, Америкийн элсэлтийн шалгалт SAT-д хүүхэд бэлдэж оруулж байна. Ер нь математикийн хичээлтэй холбоотой хэнд, ямар хэрэгцээ байна, тэр бүгдийг хийдэг гэсэн үг.
-Салбарууд гэхээр хэд, хэдэн салбар байдаг гэсэн үг үү? Бас хэзээнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаа, хаана ямар салбартай гэдэг талаар мэдээлэл өгөөч. Манай уншигчдад сонирхолтой байх байх.
-Тэгэлгүй яахав. Бид 2008 оноос хойш тасралтгүй 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа манай улсын хамгийн том, хамгийн тогтвортой, хамгийн амжилттай бас хамгийн Математик сургалтын байгууллага бөгөөд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх болон Хан-Уул дүүргүүдэд салбартай. Мөн орон нутагт Өлгийд салбартай. Цаашид Сонгинохайрхан болон Баянгол дүүргүүдэд, мөн бусад аймгуудын төвд салбар байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Олимпиад аялал, жуулчлалын бүтээгдэхүүн болох гэдэг их сонирхолтой яриа байна. Энэ боломжтой юу? Бас бодитой жишээ байвал хуваалцах уу?
-Манай улс сүүлийн хэдэн жил жуулчдынхаа тоог нэг саяд хүргэчих гээд л хичээж байна. Гэвч түүндээ хараахан хүрэхгүй 700-800 мянга гаран дээр байгааг бүгд мэдэж байгаа байх. Ер нь тусгай зориулалтын аялал жуулчлал гэдэгт ан агнуур, эрүүл мэнд, шашны гэх мэт олон төрлийн аялал жуулчлал ордог. Үүн дээр нэмээд олон улсад олимпиадуудыг аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүн болгон хөгжүүлж байна. Тэгэхээр магадгүй манай улс өөрийн гэсэн брэнд олон улсын олимпиадтай яагаад болж болохгүй гэж? Түүнд нь хөрш орнууд болоод цаашлаад бүс нутгийн хэдэн зуун хүүхэд ирдэг байж болно шүү дээ.
Онцлог нь энгийн аялал жуулчлал гэхээр насанд хүрсэн хүмүүс голдуу ирдэг бол олимпиадад оролцох хүүхдүүдийг заавал эцэг эх, асран хамгаалагч багш нар нь дагалдаж ирдэг. Тэгвэл өөрсдийн нэрийн Математикийн олимпиадтай болчихвол хүүхдүүдийн аялал жуулчлал хөгжиж, ирэх он жилүүдэд зориод байгаа 1 сая жуулчинд хүрэх боломжтой гэж боддог.
Манай улсын Математикийн олимпиадын хороо болон Математикчид ОУ-ын олимпиадын бодлого боловсруулах, зохион байгуулах бүрэн чадвартай.
Олимпиадыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгосон бодит жишээ маш олон байгаагаас энэ жил 15 дахь жилдээ Бангкокт зохион байгуулагдсан I Math Challenge, зүүн өмнөд азийн Математикийн олимпиад-SEAMO болон АНУ-д болдог Steam Spires олимпиад гэх мэт бид өөрсдөө оролцсон, Монголчууд оролцдог, зорьж очдог болсон хэд, хэдэн олимпиадуудыг дурдаж болно. Онцгойлон дурдвал энэ жил 1-р сард Индонезийн Балид болсон SEAMO олимпиадад манай академийн сурагч багш нар болоод эцэг эхчүүд нийлсэн 100 гаруй хүнтэй баг очиход манай багаас гадна 260 орчим хүн гээд зөвхөн энэ олимпиадад 360 орчим Монголчууд оролцсон. Тэрийг дагаад маш их мөнгө гадагшаа урсаж байгааг хараад эх орондоо ийм олимпиад тогтмол зохион байгуулах хүсэл, эрмэлзэлтэй болсон доо.
Олимпиадад оролцох хүүхдүүдийг заавал эцэг эх, асран хамгаалагч багш нар нь дагалдаж ирдэг. Тэгвэл өөрсдийн нэрийн Математикийн олимпиадтай болчихвол хүүхдүүдийн аялал жуулчлал хөгжиж, ирэх он жилүүдэд зориод байгаа 1 сая жуулчинд хүрэх боломжтой.
-Таны ярьж байгаа олон улсын олимпиадад ер нь хэчнээн хүүхдүүд оролцдог юм бэ?
Эхний шат нь голдуу онлайн хэлбэртэй зохион байгуулагддаг эдгээр олимпиадуудад хэдэн арван мянгаараа оролцож, дараагийн шатанд 2-3 мянган хүүхэд зорьж очдог. Тэрийгээ дагаад хэдэн арван нислэг, буудал, хоол, үйлчилгээ гээд тооцвол том эдийн засгийн эргэлт байгаа. Мөн удахгүй бид 6-р сард Японд, 8-р сард Америкт академийнхаа шилдэг сурагчидтай 2-р шатны Математик, Англи хэлний олимпиадуудад оролцохоор явах гэж байна. Энэхүү олимпиадад гэхэд 45 орны 12500 орчим хүүхэд оролцоно гэдэг мэдээлэл байгаа.
Мөн энэ ташрамд ярианы сэдэв таарсан тул Фэст академийн сурагчид эдгээр олимпиадуудад гайхалтай амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн Монгол хүүхдүүд зөвхөн урлаг, спорт гэлтгүй байгалийн шинжлэх ухаан, Математикаар ОУ-д өрсөлдөх боломжтой гэдгийг батлан харуулсан гэдгийг бахархалтайгаар хэлмээр байна.
-Та түрүүнд цаашид бүх аймгийн төвүүдэд салбар байгуулах тухай хэлж байсан. Бас Математикч Монгол гээд цухас дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлэх боломжтой уу?
-Бид анхлан сургуулийн хичээлээсээ хоцрогдсон хүүхдүүдийн Математикийн хоцрогдлыг арилгах чиглэлээр голчлон сургалт явуулж байгаад яваандаа түвшин ахиулах, шалгалтад бэлдэх гээд төрөлжин өргөжсөөр, одоо болохоор түрүүнд дурдсанчлан хэнд ямар л хэрэгцээ, шаардлага байна, тэр хүрээнд 3-12 ангийн хүүхдүүдэд зориулсан сургалтууд явуулж гайхалтай үр дүнгүүд гарсаар байгааг эхлээд дахин сануулъя.
Цагийн аясаар бид ухамсарт амьдралаа энэ үйл хэрэгтээ зориулж, нэг талаас Математикийн багш нартаа нэмэлт орлого олох, нөгөө талдаа ямар нэг шалтгаанаар хоцрогдсон, хаягдсан хүүхдүүдийнхээ асуудлыг шийдээд явж байгаа бөгөөд ямар ч хүүхэд математикт дур сонирхолтой болж болдог, суралцаж чаддаг болохыг анзаарсан. Фэст академи дээрээ бидний амжилттай туршиж, нутагшуулж чадсан энэ боломж бололцоогоо улс даяар түгээж нийслэлийн төвийн 6 дүүрэг болон бүх аймгийн төвүүдэд салбарлан үйл ажиллагаа явуулж улсаараа Математикч ард түмэн болох бүрэн боломжтойг ч харж байна, ийм итгэл үнэмшил ч төрж байна, орон нутгуудад эрэлт, хүлээлт ч бий болсон байна.
Мөн ирээдүйн сайн инженер, эдийн засагч, санхүүч нар сайн Математик суурьтай байх ёстойг нэмж бодвол бидний хийж хэрэгжүүлж, цаашид түгээн дэлгэрүүлэх гэж байгаа үйл хэрэг маань жинхэнэ утгаараа ирээдүйг харсан, эх оронч зорилго тэмүүлэл мөн гэж боддог.
Фэст академи энэ жил сургалтын төлбөрөө нэмээгүй буюу 2024-2025 оны түвшинд байна.
-Ярилцлагаа өндөрлөхөөс өмнө танд нэмж дурдах, хэлэх зүйл байна уу?
-Манай академийн 2026-2027 оны хичээлийн жилийн эрт бүртгэлүүд 5-р сарын 1-13 хооронд явагдах гэж байгаа талаар товч дурдмаар байна. Мөн бид энэ жил сургалтын төлбөрөө нэмээгүй буюу 2024-2025 оны түвшинд байгааг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл бүтэн жилийн сургалтын төлбөр маань 3,0-3,2 сая төгрөгийн төлбөртэй байгаа. Уншигчдадаа 72726832 дугаараар холбогдож өөрт ойр салбараа сонгоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэдгийг дуулгая.
Facebook: Fast Academy
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
