ТЦА: 18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй

П.Сайнжаргал, IKON.MN
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна. 

MNS4598:2025 стандартад зааснаар суррон нь мотоциклийн ангилалд хамаарч байна. Тиймээс та суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хүсвэл

  • 18 нас хүрсэн байх
  • А үнэмлэхтэй байх
  • Улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөх ёстойг анхаарахыг зөвлөв. 
зураг
 

2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлсэн. 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд зургаа дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.

 Тухайлбал:

  •  2022 онд – 50
  •  2023 онд – 305
  • 2024 онд – 532
  • 2025 онд – 2,792 хүн гэмтэж, бэртжээ.

Эдгээр төрлийн тээврийн хэрэгсэл нь унадаг дугуйтай адилгүй, моторын хүчин чадалтай (скүүтер 60км/цаг хүртэл, суррон 120км/цаг хүртэл) гэдгийг тооцож,

  • скүүтерийг 16 насанд хүрсэн
  • сурроныг 18 насанд хүрсэн хүн унахаар журамлаж, хэрэгжилтийг Тээврийн Цагдаагийн Албатай хамтран хянаж байгаа юм байна.