Солонго-1 хорооллоос Нисэх хүртэлх авто замыг “Шинэ хотын цамхаг” компани барихаар шалгарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй Солонго-1 орон сууцны хорооллоос Архивчдын гудамж буюу Нисэхийн авто зам хүртэл хоёр эгнээ бүхий 570 метр авто зам барина.

Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замыг барих гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан.

Авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө дулааны болон цэвэр усны шугамыг шилжүүлэх, хүчитгэх ажлыг хийнэ.

График төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 10-нд авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв. 

Тус авто зам нь Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нэгдүгээр туслах гудамж зам юм. Уг авто замыг ашиглалтад оруулснаар Солонго-1 орон сууцны хорооллын 5,000 орчим айл өрх Нисэхийн төв авто зам руу шууд нэвтэрнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас Нисэхийн үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр барихаар баталжээ.