БНХАУ-д магистрын түвшинд тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөр зарлагдлаа
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Хятадын Ардын их сургууль (Renmin University of China)-ийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн байна.
Бүртгэл тавдугаар сарын 31-нийг дуустал цахимаар явагдах бөгөөд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтой.
Суралцах чиглэл, шалгаруулах суралцагчийн тоо
- Түвшин: Магистр
- Чиглэл: Орчин үеийн Хятад судлал (Contemporary Chinese Studies)
- Хэл: Англи хэл
- Хугацаа: Хоёр жил
Тэтгэлгийн давуу тал
- Сургалтын төлбөрийн 100% чөлөөлөлт.
- Амьжиргааны тэтгэмж (Allowance).
Эх сурвалж: Боловсролын Яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
