1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв
IKON.MN
Гэрэл зургийг MPA.mn
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан ногдол ашиг олгох болсныг өмнө нь мэдээлсэн.
Нэгж хувьцаанд 65.55 төгрөг хуваарилснаар 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэнд татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдох юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
