Яармагаас Арцатын ам хүртэл 350 метр авто зам барих гүйцэтгэгчийг энэ сарын 15-нд шалгаруулна
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр шинэ авто зам барихаар болжээ.
Иргэдийн мэддэгээр Агарта болон Марал аялал хотхоны дунд талаар хоёр эгнээ бүхий авто зам, явган хүний зам барьж, гэрэлтүүлэг суурилуулах аж.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнийн мэдээлснээр уг авто замыг барих гүйцэтгэгчийг тавдугаар сарын 15-нд шалгаруулж, гэрээ байгуулах юм байна.
Гүйцэтгэгч байгууллага хоёр сарын хугацаанд авто замыг барина.
Тус авто зам нь шинэ суурьшлын бүсэд барьж буй Яармагийн авто замаас Нисэхийн авто зам хүртэлх авто замтай нийлэх ач холбогдолтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
