Кени Улс дэлхийн рекорд тогтоосон марафон гүйгчид $61,000 бэлэглэв
Английн Лондон хотод болсон марафоны уралдаанд дэлхийн рекорд тогтоож, хоёр цагаас дотогш хугацаанд замаа дуусгасан анхны тамирчин болсон Кенийн Сабастян Савег нутагт нь баатрын ёсоор угтаж авлаа.
Лондонд түрүүлэхдээ 1:59.30 цагаар барианд орсон Савег онгоцны буудлаас эцэг, эх нь болон Спортын сайд Салим Мвуря нар угтаж авсан бол Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто нийслэл Найроби дахь Төрийн ордондоо хүлээн авчээ.
Кени Улс шинэ баатартаа $61,000 болон автомашин бэлэглэсэн байна.
Хариуд нь С.Саве Ням гарагт дэлхийн рекорд тогтоохдоо өмссөн adidas загварын гарын үсэгтэй пүүзээ дурсгал болгожээ. Мөн дэлхийн рекорд тогтоох үеийн гэрэл зургаа бэлэглэсэн аж.
Сонирхуулахад С.Савегийн авга ах нь Угандын гүйгч Абрахам Чепкирвок юм. Тэрбээр 2006 онд Бээжинд болсон залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий 800 метрийн гүйлтээс хүрэл медаль хүртсэн төдийгүй 2008 онд Бээнжинд болсон олимпын наадамд улсаа төлөөлөн дээрх зайд оролцсон нэгэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
