ҮЙЛ ЯВДАЛ: Ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яамнаас мэдээлнэ

П.Сайнжаргал, IKON.MN
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатарын талбайд 

10:00-17:00 цагт "Хуульчийн про боно-2026", "Өмгөөлөгч танд тусалъя" өдөрлөг зохион байгуулна. 

Төрийн ордонд 

10:00 цагт Чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

"News cafed"-д 

11:00 цагт Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит сэтгүүлзүйн ангийн оюутнуудын дунд зохион байгуулдаг тэтгэлэгт уралдааны шагнал гардуулах ёслол болно. 

Шүүхэд 

16 настай охины амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болно.

Зам, тээврийн яаманд 

11:30 цагт Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яамнаас мэдээлэл хийнэ.

Төрийн ордны их танхимд

15:00 цагт Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болно.