"Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ"

М.Батчимэг, ikon.mn
22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн "Big data" буюу мэдээлэл цуглуулах арга хэрэгслийн нэг болох цахим гэрчилгээ(RFID)-г 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхлэх талаар Зам, тээврийн яамнаас өнөөдөр мэдээллээ. 

2023 оноос хойш өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 480,000 орчим тээврийн хэрэгсэл RFID технологийн гэрчилгээг наалгаад байгаа юм. 

"Энэхүү технологийг ашиглах дэд бүтцийн ажил Улаанбаатар хотод дууссан. Харин олон улс, улсын чанартай авто замууд дээрх 33 төлбөр авах цэгийг цахимжуулж, тоног төхөөрөмж суурилуулах ажил энэ оны зургаадугаар сард дуусна" гэдгийг холбогдох албаны хүн өнөөдөр мэдэгдсэн.

Тодруулбал 2026 оны нэгдүгээр сараас эхлэн систем нь хийгдэж байгаа ба энэ ондоо багтаж ажил нь бүрэн дууссанаар 2027 оны нэгдүгээр сараас RFID технологийг ажиллуулж эхэлнэ гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав