Ням гарагт Х:18 Тэнгэр плаза-Багахангай чиглэлийн автобусны замналд түр өөрчлөлт орно

Д.Янжиндулам, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Багахангай дүүрэгт энэ долоо хоногийн Ням гарагт буюу тавдугаар сарын 3-нд “Багахангай марафон”-2026 улсын аварга шалгаруулах гүйлтийн тэмцээнийг 15 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

Гүйлтийн маршрутын дагуу замын хөдөлгөөнийг өглөөний 05:30 цагт хаах тул тус чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Х:18 Тэнгэр плаза-Багахангай чиглэлийн автобус дараах замналын дагуу иргэдэд үйлчлэхээр болсныг нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

зураг
 

Өнгөрсөн жил БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрээс худалдаж авсан “ZK6117H” загварын 10 автобуснаас Багахангай дүүрэг рүү үйлчилгээнд явуулдаг болсон билээ.

Тус чиглэлийн автобус Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Тэнгэр плазагаас хөдөлдөг бол Багахангай эцсийн зогсоол байна.