Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалайг авлигын хэрэгт яллагдагчаар татжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын мега төслүүдтэй холбоотой асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхлээд буй.

Үүнтэй холбогдуулан нэгдүгээр тойрог замын асуудалд нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг, Нийслэлийн Прокурорын газраас тогтоосон харьяаллын дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн ирүүлсэн аж.

Тухайн хэрэгт Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.