Улаанбаатар марафонд 46,306 хүн оролцохоор бүртгүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна.

Марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэсэн.

“Улаанбаатар марафон-2026”-д 46,306 хүн бүртгүүллээ гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болоод буй уг марафоны төрөл нь

  • Бүтэн марафон - 42 км 195м
  • Хагас марафон - 21 км 095м
  • Спорт гүйлт - 10 км
  • Эрүүл мэндийн гүйлт - 5 км
  • Гэр бүлийн гүйлт - 1.5 км байх юм.

Ташрамд дурдахад тухайн гүйлт зохион байгуулах бүсийг өдрийг автомашингүй болгодог билээ. Өнгөрсөн жилийн марафонд 30 орчим мянган хүн оролцсон тоо бий.