2014 оны 3 сарын 5
Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулганд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг оролцоод иржээ.
Өндөр түвшний энэ удаагийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаас гадна Словак, Аргентин, Итали, Грек, Казахстан, Япон, Канад, Унгар, Чех, Катар, Финланд, Испани, Латви, БНСУ-аас Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын түвшинд оролцож, зэвсэг хураах үндсэн асуудлаархи байр сууриа илэрхийлж үг хэлсэн байна.