Хүн, малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэнтэй холбогдуулан түүний тархалтыг зогсоох зорилгоор ОХУ болон БНХАУ-аас 2.1 сая тун вакцин авч ирээд байгаа билээ.
Тэгвэл энэ сарын сүүлчээр Франц улсаас 300 мянган тун шүлхийн вакцин оруулж ирэхээр болсон байна.
ОБЕГ-аас мэдээлж буйгаар улсын хэмжээнд нийт хоёр сая 278 мянга 22 толгой малыг вакцинжуулаад байгаа аж.
Өнгөрсөн өдрүүдэд 16 үхэр шүлхийгээр нэмж өвчилсөн байна.
Тодруулбал Сүхбаатар аймгийн Дарьганга суманд найм, Түвшинширээд дөрөв, Асгат суманд нэг үхэр шүлхийгээр өвчилсөн бол Дорноговь аймгийн Алтанширээ, Айраг, Иххэт суманд тус бүр нэг үхэр шүлхий тусчээ.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, IV зөрлөг, Эмээлт, Яармаг болон Нисэхийн товчоонд байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлийн дөрвөн цэг 24 цагийн турш ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|