Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд Улаангом суманд зохион байгуулагдаж байна.
Энэ баярыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнажээ.
Тухайлбал Монгол Улсын соёл урлагийн салбарт 30 жил зориулж, эх орны бүх аймаг, хотуудаар аялан тоглож, Монгол туургатны оршин суугаа БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад, Халимаг улсад уригдан удаа уран бүтээлээ толилуулсан, дэлхийн 30 гаруй орон уран бүтээлийн тоглолт хийж, соёл урлагаа сурталчлан таниулж, Монгол туургатан улсуудын хооронд хэл соёл, зан заншил, урлаг соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой "Хамаг Монгол" төслийг санаачилсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланд АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээлээ.
Самандын Жавхлан нь "Зүүдэнд уяатай аав", "Алсад суугаа ээж", "Хөлгүй цэнхэр нуур", "Монголжингоо", "Миний найз", "Увс нуур", "Дарьганга" нутаг зэрэг 200 гаруй дууг дуулжээ. Мөн "Хүүгийн бодол", "Би монгол" хүн зэрэг 13 цомог, 15 бие даасан тоглолт хийсэн аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!