Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулж ₮20 саяас дээш хандив өгсөн ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮД

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 26-30-нд Улаангом хотод зохион байгуулагдана. 

Увс аймгийн удирдлагууд 2025 он гарснаас хойш "Уул усны диваажин" ТББ-ын хоёр дансаар дамжуулан хандив цуглуулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан аймгийнхаа баярт зориулж их хэмжээний хандив өргөсөн хувь хүн, албан байгууллагын мэдээллийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр аавын хамт 620 сая, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн "Хурд групп" 500 сая, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн "Тэсо групп" 400 сая, шадар сайд С.Амарсайханы "Оюуны Ундраа групп" 100 сая, УИХ-ын гишүүн Б.Заяабал 50 сая, Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү 22 сая төгрөгийн хандив өгсөн байна. 

Харин "АПУ" ХК 600 сая төгрөг, улсын аварга С.Мөнхбат 20 сая төгрөг, улсын аварга О.Балжинням 10 сая төгрөгийн мөнгөн хандив өгсөн аж. Тэгвэл "Хар тарвагатай" уурхайн захирал Д.Сурмаажав 1.2 тэрбум төгрөг, Увс аймагт аж ахуй эрхэлдэг иргэд Lexus-600 маркийн автомашин, бөхийн бай шагнал болох орон сууцнууд гэх мэт зүйлсийг бэлэглэхээр болсон байна. 

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулж 20 сая төгрөгөөс дээш хандив өгсөн хүмүүсийн мэдээлэл: